ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8260 хүний амь нас, 372,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улсын хэмжээнд 2023 онд нийт 4223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8260 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тухайлбал, Нийслэлд тохиолдсон үерт Онцгой байдлын байгууллагын болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын нийт 14 мянга гаруй ажилтан, алба хаагч, 2000 гаруй техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, 3974 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, иргэдийн 260,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.
Мөн Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Бүрэн сумдын нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн холбогдох байгууллагын нийт 140 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр 350 орчим км орон нутгийн замд гарц гаргаж, цасанд саатсан 30 автомашин, 51 иргэнийг цаснаас татан гаргасны зэрэгцээ 25 малчин айл өрхийг нүүлгэн шилжүүлж, өвс, хүчит тэжээл тээвэрлэхэд дэмжлэг үзүүлжээ.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү