Өнөөдөр Олон улсын “Баярлалаа” гэж хэлэх өдөр тохиож байна.

“Баярлалаа” гэж хэлэх олон улсын өдөр (International Thank You Day) өнөөдөр 2024.01.11 тохиож байна. Хүмүүсийн тэр болгон мэддэггүй энэ өдрийг НҮБ болон ЮНЕСКО-гийн шийдвэрээр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

Оросын “спасибо” гэдэг үг нь  анх XVI  зуунд “спаси Бог” буюу “Бурхан өршөө” гэдэг холбоо үгнээс үүссэн бөгөөд энэ үг нь талархсан сэтгэлийг илэрхийлдэг юм.

"Орос хэлэнд “баярлалаа” гэдэг үгийг зөвхөн талархаж буйг илэрхийлэхэд хэрэглээд зогсохгүй хэлц үгэнд ашигладаг.

 Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь баярлалаа гэдэг үгийн утга учир, гарал үүслийг танин мэдэхдээ бус юм. Харин хүн ганцаараа оршин тогтнох боломжгүй бөгөөд хэн нэгэн түүнд тусалвал түүнд ямар нэгэн байдлаар талархаж байгаагаа илэрхийлэх хэрэгтэйг бид мартах учиргүй гэдэгт энэ өдрийн мөн чанар оршиж байгаа юм” хэмээн Пушкиний нэрэмжит Улсын их сургуулийн Орос хэлний тэнхимийн профессор Наталья Боженкова ярьсан байна. 

 416367227_7760213750677341_2109344777584811517_n

Талархлын үг сонсож, хэлснээр хүний сэтгэл тайвширч, эерэг энерги ялгарч байдгийг сэтгэл судлаачид баталж байна. Тиймээс энэ өдөр хүн бүрт талархсан сэтгэлээ илэрхийлж, баярлалаа хэмээн  хэлэхийг зөвлөж байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү