Нохой унтаж байхдаа муурны хойноос хөөж байгаа мэт л сарвуугаа хөдөлгөж, өхөөрдөм төрх гаргадаг. Гэхдээ нохой үнэндээ яг юу зүүдэлдэг бол? Магадгүй амттай хоол эсвэл тэдний дуртай тоглоом юм болов уу? Харвардын эрдэмтэд саяхан энэхүү сонирхолтой асуултын хариуг олжээ. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар ноход ихэнхдээ хамгийн ойр дотно хүмүүсээ, өөрөөр хэлбэл эздээ зүүдэлж байдаг гэнэ. “Хүмүүсийн тухайд өдрийн цагаар хамгийн их санаа зовсон зүйлийнхээ талаар бүдэг бадаг зүүдэлдэг. Харин нохойны тухайд хамгийн их цагийг хамт өнгөрүүлдэг, ойр дотно хүмүүсийнхээ царай төрх, үнэр, аз жаргалтай байгааг нь зүүдэлдэг. Мөн эзнийгээ баярлуулж, инээлгэж байгаагаар ч зүүдэлдэг” хэмээжээ. Энэ тухай мэдээ цацагдсан даруйд нохойтой хүмүүс ёстой л бүгд уйлцгаасан.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд