Натали Портман “Сурсан зүйл минь хангалттай гэж бодож л байгаа бол чи юу ч сураагүй байна”

Натали Портман нь Оскарын шагналаас оны шилдэг эмэгтэй жүжигчин (2010) алдрыг хүртэж амжсан жүжигчин маань 1981 оны 6-р сарын 9-ны өдөр Израйл улсад айлын ганц хүүхэд болон мэндэлсэн.

Портман 12 насандаа Leon5 The professional кинонд Матилдагийн дүрд тоглож байсан. Портманы гэр бүл анхандаа Вашингтонд амьдарч байсан. Алдарт жүжигчин маань хүүхэд насандаа бусад хүүхдүүдээс өөр, амбицтай, шаргуу, гадаад хэл сурах өндөр сонирхолтой хүүхэд байжээ.

Израйл - Америк гаралтай үзэсгэлэнт Наталиг Еврей, Герман, Франц, Япон, Араб хэлээр ярьдаг, Харвардын их сургуулийг онц дүнтэй төгссөн сэтгэл зүйч гэх мэтчилэн магтах зүйл тоймгүй олон.

“Сурсан зүйл минь хангалттай гэж бодож л байгаа бол чи юу ч сураагүй байна” гэж хэлсэн Натали зав л гарвал улс төр, амьтаны эрх, хүрээлэн буй орчны талаар судлах дуртай.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү