Жүжигчин П.Шүүдэрцэцэг "Miss Asia USA" наадмын тэргүүн миссээр тодорч буй мөч АНУ дахь АЗИ бүсгүйчүүдийн дунд 33 жилийн турш зохион байгуулагдаж буй “Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон жүжигчин П.Шүүдэрцэцэг тэргүүн миссээр шалгарч, титмийн эзэн боллоо.

Энэ жилийн тэмцээнд 50 гаруй мисс оролцсон ба тэргүүн байр эзэлсэн жүжигчин П.Шүүдэрцэцэг урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлэг хүртсэн байна.