Монгол Улсаа төлөөлөн "Дэлхийн мисс"-т оролцож буй А.Бөртэ-Үжин тус тэмцээний “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ.

Дэлхийн 130 орны гоо бүсгүй өрсөлдсөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгарлаа.

Монгол Улсаа төлөөлөн "Дэлхийн мисс"-т оролцож буй Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн. Тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг  хийж байсан туршлагатай үндэсний өв соёлоо дэлхийд сурталчлан байгаа билээ.

267268984_444833057081843_7945961780888702154_n

Монголоос 2016 онд А.Баярцэцэг "Дэлхийн мисс"-ийн "Авьяаслаг мисс" шалгаруулалтын шилдэг 10-т багтаж байсан юм.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү