Камила Валиева олимпийг үргэлжлүүлэхээр болжээ.

Сэргээш хэрэглэсэн хэмээн буруутгагдсан ОХУ-ын уран гулгагч Камила Валиева олимпын наадамд үргэлжлүүлэн оролцохоор болжээ. Тэрээр өчигдөр орой Спортын арбитрын шүүхэд цахимаар мэдүүлэг өгсөн. Шүүхээс сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн 15 настай тамирчин охиныг түр түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Оросын сэргээштэй тэмцэх байгууллага РУСАДА өнгөрсөн оны сүүлээр Санкт-Петербург хотод болсон тэмцээний үеэр Валиевагийн шинэжилгээний сорьцоос сэргээш илэрсэн ч түүний өвлийн олимпын наадамд оролцох эрхийг хэвээр нь үлдээсэн. Энэ шийдвэрийг Олон Улсын Олимпын Хороо, Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Байгууллага WADA, Олон Улсын Уран Гулгалтын Холбоо хууль бус гэж үзээд Спортын Арбитрын Шүүхэд давж заалдсан юм.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү