Монголынхоо угсаатны үүх түүх, өв соёл, зан заншилыг судалж бүтээлдээ шингээдэг үндэсний хувцасны "Уран Гоёл"-ынханыг үүсэн байгуулагдсаныхаа долоон жилийн ойг тохиолдуулан загварын шоу зохион байгуулж язгууртны, угсаатны, хуримын, өдөр тутмын загваруудаас гадна гоёлын эмэгтэй хүрэмнийхээ коллекцоо танилцуулах гэж байна.
Шинэ загвар танилцуулах энэ үзүүлбэрийн арга хэмжээнд Андра агентлагийн загвар өмсөгчдөөс гадна МУСГЗ, Төрийн туульч А.Балдандорж, “Алтай”, “Мөнхийн реп”, UB Drums хамтлаг, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, жүжигчин СТА Г.Алтангэрэл гэх мэт нийт олон урлаг соёлынхон оролцож, уран бүтээлээ толилуулахаас гадна “Уран гоёл”-ын шинэ загваруудаас өмсөж үзүүлнэ.
Үндэсний хувцасны “Уран гоёл” загварын шоу 2022 оны тавдугаар сарын 07-нд 18:00 цагаас "The One event hall"-д болох юм.