Өнөөдөр хийл хөгжмийн өдөр тохиож байна.

12 сарын 13-ыг үндэсний хийл хөгжмийн өдөр болгон нэгдсэн улсад тэмдэглэдэг.

Хийл нь чавхдаст нумт хөгжмийн төрөлд багтах хөгжмийн зэмсэг юм.

Хийл Баруун Европд XVI - XVIII зуунд нэвтэрч XIX зууны эхэн гэхэд хэдийнээ сонгодог хөгжмийн салшгүй хэсэг болсон байлаа. XX зууны эхэн үеэс мэргэжлийн сургуулиуд буй болж орчин цагийн хөгжимд баттай байр суурь эзэлжээ. Европт нэвтэрсэн анхны чавхдаст нумт хөгжим Арабын байлдан дагуулалтаар Ребаб, Византийн Лира хөгжмүүд Испанид анхлан нэвтэрчээ. Эдгээр хөгжимд үндэслэн XIII зуунд Европ Ребек, Виела (фидель), үүссэн талаар 1275 оны үед бичигдсэн Иеронима Моравскийн "Хөгжим судлал" номонд дурьдсан байдаг билээ.

Энэ үед Европт нумт чавхдаст хөгжмийг хөл дээрээ бус мөрөн дээрээ тавьж тоглох шинэ арга нэвтэрчээ. Анхандаа хоёр арга хоюулаа мөрдөгдөж байгаад аажмаар мөр лүү шилжжээ. Италид энэ аргыг da braccio (мөр) хэмээн нэрлэжээ. Виола нь Дискант, Альт, Тенор, Басс гэсэн үндсэн дөрвөн төрөл зүйл байдаг.

XVI—XVIII зуунд чуулга, гоцлол тоглоход Виола да Гамба хэмээх тенор Виола голлон хэрэглэгдэж байжээ. Виолад зориулж И.С.Бах, Г.Ф.Телеман, Ф.Куперен нар хөгжмийн зохиол бичиж байв. Хийл нь дээд зэрэглэлийн урлагийн бүтээл юм.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү