Жастин Бибер H&M-ийн зөвшөөрөл аваагүй хэмээн шүүмжилжээ

Жастин Бибер өөрийн инстаграм сторидоо "H&M" компани миний зурагтай хувцасны цуглуулгынхаа алинд ч надаас зөвшөөрөл аваагүй. Та бүхэн битгий худалдаж аваарай гэсэн бухимдсан агуулгатай зүйл бичлээ.

H&M-ийн төлөөлөгч CNN-д өгсөн тайлбартаа үүнийг эсэргүүцэж "Бусад лицензтэй бүтээгдэхүүн, түншлэлийн нэгэн адил H&M нь зохих зөвшөөрлийн журмыг дагаж мөрддөг" гэжээ.

Мөн тэд "Rolling Stone"-д өгсөн мэдэгдэлдээ,  хамтын ажиллагаа болон Жастин Биберийг хүндэтгэн Бибертэй холбоотой бараа бүтээгдэхүүнээ дэлгүүр, онлайнаар зарахаа зогсооно гэв.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү