Ази тивээс анх удаа Оскарын шилдэг жүжигчний төрөлд ялагч эмэгтэй төрлөө

20 настайдаа "Дэлхийн Мисс" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Мишель Ио нь 60 настайдаа Оскарын шагнал хүртсэнээр Ази тивээс анх удаа Оскарын шилдэг жүжигчний төрөлд ялагч эмэгтэй болов.

Дэлхийн кино урлагт од болон гялалзсан Ази эмэгтэйчүүдийн нүүр царай болсон Малайз бүсгүй нь анхлан Хонконгийн, хожим АНУ-ын олон шилдэг дэлгэцийн бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн билээ.

Оскар хүртсэнийхээ дараа хэлсэн үгэндээ "Бүсгүйчүүд ээ, таныг хөгширсөн, үеэ өнгөрөөсөн гэж хэнээр ч битгий хэлүүлээрэй. Хэзээ ч битгий бууж өгөөрэй" гэсэн нь маш хүчирхэг мессеж байв.

Жүжигчин Michelle Yeoh Академийн шагнал гардуулах ёслолоос анх удаа “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд ялалт байгуулсан Ази жүжигчин боллоо.

Michelle Yeoh: Яг одоо намайг үзэж суугаа бяцхан охид, хөвгүүддээ зориулж хэлэхэд энэ бол найдвар, боломж гэж байдгийн гэрэлт цамхаг. Том мөрөөдөж чадвал биелж болдог гэдгийн баталгаа. Эмэгтэйчүүд ээ, хэн нэгэн чиний оргил үе өнгөрсөн гэвэл битгий тоо. Хэзээ ч битгий бууж өг. Энэхүү шагналаа ээждээ, дэлхий дээр байгаа бүр ээжүүддээ зориулж байна. Тэд л жинхэнэ супер баатрууд, тэд байгаагүй л бол бидний хэн ч өнөөдөр ингээд байж байхгүй байсан

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү