Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Францын хаадын тансаг шилтгээн Версалийн ордны хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийлээ

Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдаст багтаасан хосгүй сайхан морин хуур Парис дахь Версалийн хааны ордны дуурийн театрт анх удаа эгшиглэсэн түүхэн үйл явдал 2023 оны аравдугаар сарын 11-нд тохиолоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНФУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын соёлын элч, Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга “Монголын Сайхан Орон” нэртэй хүндэтгэлийн тоглолтоо Парис хотын Версалийн Хааны ордны дуурийн театрт зохион байгуулж өв соёл хийгээд тансаг хөг аялгуугаар Монгол түмнийг төдийгүй Францын хүндэт зочид, хүрэлцэн ирсэн хүн бүхнийг уяраан цэнгүүлж, сэтгэлийн гүн дэх утсыг нь хөндөж чадсан юм.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү