Монголын тэшүүрчид дэлхийн цомд өрсөлдөх эрх авлаа

БТСУХорооноос мэдээлснээр Герман, Унгар, Болгар гэсэн гурван улсад зохиогдсон шорт трекийн олон улсын тэмцээнд манай улсын тэшүүрийн Үндэсний шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авсан байна.

Тодруулбал Унгарт болсон олон улсын тэмцээний 500 метрийн зайд Э.Мөнх-Эрдэнэ мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

Дараа нь Болгарт болсон ОУТХ-ны тэмцээний 3,000 метрийн багийн буухиа уралдаанд Э.Мөнх-Эрдэнэ, Т.Тэмүүлэн, Г.Мөнх-Эрдэнэ, С.Ганхөвсгөл нар хүрэл медаль хүртсэнээр Нидерланд улсад арванхоёрдугаар сарын 2-4-нд болох залуучуудын дэлхийн цомын тэмцээнд уралдах эрхээ авчээ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү