Хүний дархлал хомсдлын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.
Монгол Улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн. Үүнээс хойш ДОХ-ын 323 тохиолдол бүртгэгдэж 53 хүн нас баржээ. Харин 2021 он гарсаар 12 тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна.
ДОХ ямар замаар дамжих вэ?
- Хамгаалалтгүй бэлгийн хавьтал (үрийн шингэн, үтрээний шүүрэл)
- Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
- Халдвартай эхээс хүүхдэд төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр дамжиж болно.
Улсын хэмжээнд 2023 оны эхний 10 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 21 тохиолдол оношлогджээ.