Өнөөдөр 12-р сарын 4-ны өдөр бол АНУ-д Үндэсний жигнэмэгийн өдөр, Энэтхэгт Тэнгисийн цэргийн өдөр бол Тайландад Хүрээлэн буй орчныг хамгаалах өдрийг тус тус тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
- 1912 оны энэ өдөр Болгар, Грек, Серби, Черногор улсууд Турктэй эвлэрлийн гэрээ хийж, Балканы анхдугаар дайн түр зогсжээ.
- 1971 оны энэ өдөр Фрэнк Заппагийн тоглолтын үеэр Монтрёд казино шатаж, уг үйл явдал “Deep Purple” хамтлагийн «Smoke on the Water» дуунд мөнхрөн үлджээ.
- 1998 оны энэ өдөр Олон улсын сансрын станцын хоёр дахь хэсэг болох АНУ-ын “Unity”-г тээвэрлэсэн хөлөг хөөрөв.
- 2005 оны энэ өдөр Хонконгт олон мянган хүн ардчилал, сонгуулийн тэгш эрхийн төлөө жагсжээ.